БИЛЛ ГЕЙТСИЙН НАМТАР
АНУ-ын "Мicrosoft" Корпорацийн эзэн Билл Гейтс нефть олборлож наймаалдаггvй, зэвсэг худалддаггvй, автомашин vйлдвэрлэдэггvй. компьютер ч угсардаггvй.Тэр зєвхєн компьютерийн программ зохиож алгын чинээ дискэн дээр бичиж худалдаалдаг. Тэгсэн мөртлөө 1986 онд 31 настайдаа анх тэрбумтан болж, өнөөдөр 48 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хvн болж, америкийн "Форбс" сэтгvvлээс жил тутам гаргадаг тэрбумтангуудын нэрсийн жагсаалтыг тэргvvлсээр байна.1980-аад оны эхээр IВМ буюу АНУ-ын электрон техникийн хамгийн том энэ компани персональ компьютер vйлдвэрлэхээр шийдэж тvvнд зориулсан vйлдлийн систем зохиох конкурс зарласан байна. Гэтэл хэдхэн хvнтэй байсан "Мicrosoft" хэмээх жижигхэн компани бусдын адил оролцохоор бэлтгэжээ.Тvvнийг vvсгэн байгуулагч Билл Гейтс авъяаслаг залуу мэргэжилтнvvдийг эрж олоод өөртөө ажиллуулж чаджээ. Хагас жилийн дараа Билл Гейтс IВМ-ын компьютерийн төслийн ерөнхий менежер Жек Сеймстэй уулзав. Зөвхөн цаасан дээр байсан М8-0О5 төсөл Сеймсэд таалагдсан учир Гейтсийн амлалтад итгээд гэрээ байгуулчихжээ. Хожим энэ гэрээг бизнесийн сургуулиудад хамгийн тэнэг гэрээний жишээ болгон судалдаг болсон юм. Тvvнд зааснаар бол IВМ компани МS-DОS-ыг бvтээх бvх зардлыг гаргасан төдийгvй өөрийн vйлдвэрлэсэн бvх компьютэрт энэ системийг суулгана,тэгээд худалдсан компьютэр бvрээсээ тодорхой хувийг Гейтст тєлєх заалт оруулжээ. Харин "Мicrosoft" МS-DОS-ыг хэнд ч, IВМ-тэй өрсөлддөг компанид хvртэл худалдаж, тэгэхдээ өөрийг нь бараг 4 жил тэжээсэн IВМ-д юу ч өгөхгvйгээр худалдах эрхтэй vлдсэн юм.
1981 оноос персонал компьютер зах зээлд гарч IВМ пvvсийн тєдийгvй тvvний нэгэн адилаар МS-DОS-ыг ашигладдаг компьютерийн vе эхэлсэн билээ. Бусад компаниуд өөрсдөө vйлдлийн систем зохиолгvй энэ бэлэн МS-DОS-ыг чөлөөтэй авч ашиглсаснаар /дээр дурдсан гэрээний нєхцлийг санагтун/ IBM/-тэй өрсөлдөж чадсан билээ. IВМ-ын удирдлага дээрх алдаатай гэрээг залруулахыг хvссэн боловч Билл Гейтс хvлээж аваагvй юм. Сvvлийн жилvvдэд дэлхий даяар 3 секунд тутамд тус бvр нь 100-500 доларын vнэтэй тэдний программыг худалдаж байгаа билээ. Билл гейтсийн дараагийн амжилт бол WINDOWS юм. 10000 хvнтэй "Мicrosoft" компанийн бараг 10 жилийн хөдөлмөрийн vр дvнд бvтээсэн WINDOWS программ 1985 оноос хойш компьютерийн зах зээл дээр ноёлж байна. Одоо та бидний мэдэх бvх программ WINDOWS дээр суурилдаг болжээ.
АМЖИЛТЫН ТVVХ-ЗАМНАЛ
Тvvнийг "Хоёрдугаар Рокфеллер", "Далдыг харагч" гэж нэрлэдэг. Тэр дээд боловсролгvй, тvvнийг диплом өвөртөлсөн мэргэжилтнvvдийн арми vзэн ядаж, бас муулдаг. Ер нь энэ этгээд хэн гэгч вэ? Ямар ч байсан Билл Гейтс бол амжилтын бэлэг тэмдэг. Наймааны, бизнесийн, удирдлагын, юуны л бол юуны амжилтын бэлэг тэмдгээр энэ хvнийг тодорхойлж болно. Тэр бол Америкийн мєрєєдлийн бэлэг тэмдэг. 20 насандаә хувийн компани байгуулж, 25 насандаа анхны сая, 30 насандаа тэрбум доллар болон дэлхийн хэмжээний нэр алдрыг олж авсан хvн. Өнөөгийн 40 насандаа дэлхийн 60 оронд 25 хэлээр хэвлэгдсэн хоёр номын зохиогч, 79 тэрбум долларын эзэн болжээ. Өнгөрсөн онд тvvний "Мicrosoft" компани 19,75 тэрбум долларын ашиг олсон юм. 32 мянган ажилчидтай "Мicrosoft"'компаний гаргасан программын хангамжаар дэлхийн хоёр компьютер бүрийн нэг нь ажилладаг."Тэрбумтан гэхээс илүү оюутан гэмээр өндөр залуу эр.
Түүний Даруухан тасалгаа нь яг л оюутны өрөө шиг. Хажуугийн зоогийн газраас авсан цаасан савтай хужаа гоймонгоо тэр хуванцар сэрээгээр хутган идэж байна" гэж хэдхэн жилийн өмнө түүний тухай сэтгүүлд бичиж байв. Тиймээ, түүнийг аварга компаний эзэн, дэлхийн хамгийн баян гурван хүний нэг гэж итгэхэд бэрх. Хэдийгээр Гейтс бvгдтэй зв найртай байхыг хүсдэг, үдэшлэг зохион байгуулахад ч гар бие оролцоод гvйж явдаг ч ажил хэрэгт маш зарчим ч ханддаг. Зарим дайснууд нь "Саддам Хусейн л Билл Гейтсээс цөөн найзтай байх " гэж муу хэлдэг. Өрсөлдөх эрмэлзэл бол түүний тєрєлхийн араншин байсан ололтой. Хэдийгээр тэр хичээлдээ тааруухан, тэр тусмаа математикт муу боловч шалгалт шvvлэг өгөх их дуртай байв. Гэхдээ л хэзээ ч ийм баян хvн болох тухай бодож байсангvй. Ямар ч байсан Сиэтл хотын нэрт өмгөөлөгчийн хүү хотын хамгийн нэр хүндтэй хувийн сургуулийг төгсч, дәраа нь Харвардын их сургуулийн хуулийн ангид оржээ. Гэвч Гейтсийн жинхэнэ дур сонирхол бол компьютер байв.
Бvр наймдугаар ангидаа тэр компьютерийн дон тусч хамгийн сайн найз, өнөөгийн итгэлт хамтран зүтгэгч Пол Аллены хамт өглөө болтол ангидаа суун, тэр vеийн болхи компьютерт программ зохиодог байжээ. Энэ нь ч ач тусаа єгч, сургуулийн захиргаанаас тvvнийг хичээлийн хуваарийг компьютерт хийж өгөхийг хvсч, 4200 доллараар урамшуулжээ. Дараа нь хотын гудамжны хөдөлгөөний гэрлэн дохиоллыг компьютерт оруулж, 20 мянган доллар олов. Их сургуулиа тоохоо больсон Гейтс 1975 онд найз Пол Аллений хамт Нью-Мексико мужийн Альбукерке хотод очиж, "Мicrosoft' компани байгуулжээ.Гэхдээ л Гейтсийн амжилтын зам нь ихээхэн бартаатай байлаа. Гейтс, Аллен хоёр хоногт 18 цаг ажиллаж, хужаа гоймон, гамбургерээр хоолож байсан боловч компани сүйрлиин ирмэг дээр байсаар бvр 1980 онд л тэдний аз гийж, тvvхэнд байгаагүй лут гэрээ хийсэн юм.Алдарт IBМ компани өөрийн анхны олон нийтэд зориулсан компьютерийн программ хангамжийг хэн ч мэдэхгvй шахам "Мicrosoft" компаниар хийлгэхээр болов. 80-аад оны дунд үе гэхэд компаний эргэлтийн хөрөнгө 100 сая доллар хүрчээ.
МӨНГӨ САНХVV
Азтай бизнесмен гэхэд Гейтс дургvйцдэг. Өөрийнх нь хэлснээр бизнесмен бол ердєє л 10 хувийг эзэлнэ. Бусад 90 хувь бол эрдэмтэн, шинийг бvтээгч, философич Билл юм. Мєнгєний тухайд бол олсон тэр их мєнгєє огт тоодоггvй, тиймээс ч ойрын хугацаанд мєнгєє бусдад шилжvvлнэ гэж хэлдэг. Хэд хэдэн сэтгvvлд нийт хєрєнгєнийхєє 95 хувийг бусдад єгєхєєр тєлєвлєгєє боловсруулж байгаагаа тэр хэлсэн. Vнэхээр ч Билл 2,2 сая долларыг тєрєлх сургуульдаа, бас 18,15 тэрбумыг энэрлийн сангууд, эрдэм шинжилгээний газруудад, юуны ємнє биотехнологийн салбарт єгєєд байгаа. Гэхдээ тvvнийг мєнгєнд дургvй, хvрлэгэр гоонь эр мэтээр тєсєєлж болохгvй. Билл 60 сая долларын vнэтэй, 40 мянган кв.метр талбайтай эдлэн газар бvхий байшинтай. Бас ганц "П Дорше 959" нь л 400 мянган долларын vнэтэй агаад олон машин жагсаасан авто парктай. Бас хувийн онгоцтой. Бас эхнэртээ хуримын бэлэг гэж далайн арал худалдаж авч єгсєн. Харин єєрєє бол нєгєєх л хуучин "Форд Мустанг"-аа унаж, "Фастфvvд"-ээр хооллоод, vнэтэй дарсны оронд сvv ууж, царай зvс, хувцас хунараа огт тоодоггvй хэвээр явна.
АМЬДРАЛ
Өрсөлдөгч нар нь энэ мөчийг тэсч ядан хvлээж байлаа. "Гейтс эхнэр аваад ажилдаа тэгж анхаарал хандуулахаа болино" хэмээн тэд найдацгааж байв. Гэтэл бас л бvтсэнгvй. 1994 онд єєрийн компаний худалдааний хэлтсийн дарга Мелинда Френчтэй хуримласан ч Билл өөрийн ажлын хувиараа єєрчилсєнгvй. Тэдний дурлал ч сvр дуулиантай байгаагvй юм. Билл, Мелинда хоёрын ажлын тасалгааны цонх урд урдаасаа харсан болохоор компьютер нь программ унших хооронд Билл царайлаг бvсгvй харж байгаад л шууд ажилдаа ордог байжээ. Хуримаа тэд Хавайн Ланай арал дээр нууцлаг байдалд хийсэн юм. Хуримын аяллаа бол Аляскад нохойн чаргаар зугаалан єнгєрvvлжээ. 1996 онд охин Женнифер, 1999 онд хvv Рори Жон тєрлєє. Гэр бvлээ ая тухтай байлгахыг хичээхээс гадна Билл гольф, бриж, усны цана, бас ном унших хоббитой. Өөрийн хамгийн дуртай "Есоnomist сэтгvvлийг тэр эхнийхээс сvvлчийн vсгийг нь хvртэл уншдаг.
ИРЭЭДVЙ
Билл Гейтсэд атаархагчид бишрэгчдээс хамаагvй олон байдагт гайхах юмгvй. Бvр 90-ээд оноос тэр монополийн эсрэг хуультай тэмцэх болов. "Мicrosoft" компани хувийн компьютерийн программ хангамжийн зах зээлийн 45 хувийг эзэлдэгт нь эгдvvцсэн хvмvvс Гейтсийг зах зээлийг монопольчилсон, чєлєєт єрсєлдєєний хуулийг зєрчсєн гэж буруутгажээ. Америкийн засаг захиргаа бизнест хутгалдаг орохыг цээрлэдэг ч энэ удаа засгийн газар ч тэмцэлд оролцсон юм. Ойрын хугацаанд "Мicrosoft"компанийг хоёр хувааж магадгvй болоод байгааг мэдэрсэн Гейтс єнгєрсєн оны эцэст єєрийн байгууллагыг толгойлогчийг албан тушаалаа орхиж, харин захирал нь хэвээр vлдсэн. Тэр єєрийн амьдралаа дан ганц программчлалд зориулна гэж зарлаад компанид өөртөө зориулсан "Программ хангамжийн ерєнхий зохион бvтээгч" гэдэг албан тушаал бий болгожээ. Билл Гейтс компьютерт бодож олсон чадавхийг улам боловсронгvй болгож, шинэ нєєц бололцоог нээхийг эрмэлзэж байна. "Ямар нэг зорилгод хvрэхийг ухаангvй эрмэлзэж байгаа хvн л аз жаргалтай байдаг" гэж Бернард Шоу хэлсэн байдаг. Билл Гейтс яг vvнии нэгэн адил эрмэлзэж, ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн байна.
Бусад:
Бусад:
No comments: