Хүйтэн өдөр юу идвэл дулаацах вэ?

     Өвлийн хүйтэнд уураг ихтэй хоол идэж байх нь хамгийн тохиромжтой юм. Хүн байтугай амьтад хүртэл намрын улиралд өвлийг өнөтэй давахын тулд хоол, тэжээлээ сайн идэж, биедээ өөх хуримтлуулж аваад ичээндээ ордог шүү дээ.
Цаг агаарын тааламжтай дулаан нөхцөлд хүний биеэс минут бүрт 2 калори орчим илчлэг ялгардаг. Харин хүйтэн болж 0 градусаас доошлох тутамд их хэмжээний илч ялгардгийг анагаахын ухааны судлаачид тогтоожээ.
Хүний биеийн дулаан голдуу өөх, тосноос ялгардаг бол чихэр ч мөн дулаан үүсэхэд нөлөөлдөг гэнэ. Иймд ойрын хүйтэн өдрүүдэд илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Хонины мах нь халуун чанартай байдаг тул тамир тэнхээ нөхөж, хүйтнийг арилгадаг ажээ.




No comments:

Powered by Blogger.